engf4lag
mongolianflag

Танилцуулга

2f674461 8fda 4b63 a050 865e36249d8b

Чойрхайрхан ХХК нь Ноос ноолуур, Барилга угсралтын салбарт 10-аад жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 оноос шинээр Худалдааны салбарт нэвтэрч Монгол улсын нийт нутаг дэсгэрийг хамрах онлайн худалдааны жижиглэнгийн болон бөөний сүлжээ бий болгохыг зорин ажиллаж байна.
Бид байгуулагдсан цагаасаа Монголын түүхий ноос ноолуурыг дотооддоо боловсруулан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж, таниулан сурталчилахад гар бие оролцсоор ирсэн бөгөөд үйлдвэрэлийн бүхий л үе шатанд байгаль орчны ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ажилтны ур чадварт суурилсан эрч хүстэй, бүтээлч хамт олоныг бий болгон ноос ноолуурын салбарт амжилттай ажиллаж байна. Мөн бүтээн байгуулалтын салбарт захиалагчдын хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай барилга байгууламжуудыг барьж ашиглалтанд оруулсан байдаг.

Бизнесийн салбарууд

Ноос ноолуур

Ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл - танилцуулга, хүчин чадал, бэлтгэн нийлүүлэгч, борлуулалт

Барилга угсралт

2009 онд 16 давхар хүртлэх барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэйгөөр барилга угсралтын салбарт ажиллаж эхэлсэн.

Худалдаа

Өргөн хэрэглээний барааны импортлогч, худалдаа

Бүтээгдэхүүн

Ямааны ноолуур

500 тн түүхий ноолуурыг бэлтгэж боловсруулах боломжтой.

дэлгэрэнгүй ...

Хонины ноос

Жилд дунджаар 10 орчим тн ямааны ноолуур экспортолсон байна.

дэлгэрэнгүй ...

Тэмээний ноос

Жилд дунджаар 250 тн тэмээний ноос бэлтгэж 100 тн тэмээний угаасан ноос экспортолсон байна.

дэлгэрэнгүй ...

Эсгий

Өнгө, хурганы ноос, хялгас зэрэг хоёрдугаар зэргийн түүхий эдийг ашиглаж 2х5 хэмжээтэй 2.000 орчим ноосон эсгийг дотоодын зах зээлд нийлүүлж байна.

дэлгэрэнгүй ...

Ээрмэл утас

Хонь, Тэмээний ноос, ноолууран ээрмэл утас: Жилд 10 орчим тн ноос ноолууран утсыг дотоодын ээрмэлийн үйлдвэрүүдэд ээрүүлж зах зээлд нийлүүлдэг.

дэлгэрэнгүй ...

Монгол ноос ноолуур

МОНГОЛ ХОНИНЫ НООС
Монгол vvлдрийн хонь нь гайхамшигтай тэсвэрт чанар, зун намрын улиралд сайн таргалж, хvйтний улиралд тvvнийг хэмнэлттэй зарцуулж, байгалийн элдэв бэрхшээлийг даван туулж,хямд өртөгтэй мах, ноос, сvv зэрэг арвин ашиг шим өгдөг онцлог шинж чанар цогцлон бvрдсэн мал юм. Монгол хонь богино өөхөн сvvлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан vс оролцсон холимог ширvvн ноостой юм.
Ноосны бохир гарц дунджаар 1.23кг байна. Харин ноосны цэвэр гарц дунджаар 53 хувь, байдаг . Одоо манай улс бvдvvн, бvдvvвтэр ноост

1. Монгол
2. Байдраг
3. Баяд
4. Говь-Алтай
5. "Vзэмчин" vvлдэр
6. "Сартуул" vvлдэр
7. Дархад
8. Барга
9. "Сутай" омог
10. Хотонт
11. "Тамир" vvлдрийн хэсэг
12. "Керей" vvлдэр
13. "Торгууд" vvлдрийн хэсэг
14. "Алтанбулаг" vржлийн хэсэг
15. Хангай
16. Орхон
17. "Талын нутгийн цагаан" vvлдэр
18. "Ерөө" vvлдрийн хэсэг
19. "Жаргалант" vржлийн
20. Сvмбэр хэсгийн цэвэр, эрлийз үйлдвэрийн хонийг vржvvлж байна.


Дулаан тусгаарлах чадвар: Монгол хонины ноосны давуу шинж чанар түүний бүтэцтэй холбоотой. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулааныг сайн тусгаарладаг биологийн нэг давуу тал нь юм.

ЯМААНЫ НООЛУУР
Эрс тэс цаг агаарт гайхалтай дасан зохицсон Монгол ямаанаас хамгийн ховор, хамгийн дээд зэргийн ноолуурыг гарган авдаг. Тэдний урт ширүүн хялгасаар бүрхэгдэн хамгаалагдсан ноолуурын нарийн ширхэг нь агаарыг барьж, дулааныг бүрэн хадгалдаг ажээ. Хатуу ширүүн өвөл Монгол ямааг жил бүр өөрийн дулаан хүрэм болох ноолуурыг бий болгоход хүргэдэг байна. Харин 3-р сард хавар ирж, хүйтний эрч сулрахад ямааны ноолуур гуужиж эхэлдэг.
22 саяар тоологдох Монгол ямаа дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг хэдий ч байгалийн гаралтай энэ ноолуур ховор, нандинд тооцогддог юм. Цайруулаагүй, будаагүй Монгол ямааны ноолуур нь дэлхийн өөр хаана ч байхгүй байгалийн үндсэн 4 өнгөтэй. Цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор өнгүүд Монгол ямааны зонхилох зүс бөгөөд өнгө бүр өөрийн гэсэн онцлог содон төрхийг агуулдаг
1. Монголын баруун хэсгээр Алтайн нуруунд оршдог. Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл аймгууд бор өнгийн ноолуурыг гаргадаг хар зүсмийн ямааны нутаг юм. Алтайн Хангайн бүс далайгаас 2000-4000 м өндөрлөгт оршдог бөгөөд асар хүйтэн болдог. Гэвч үслэг зөөлөн ноолуур энэ тэсгэм хүйтэн өвлөөр ч ямааг хүйтнээс бүрэн хамгаалж байдаг.
2. Дэлхийн хамгийн ховор ноолуурын өнгө бол хөх саарал. Хөх саарал өнгийн ямаа зөвхөн Монголд байдаг бөгөөд Монгол ямааны ердөө 2 хувийг эзэлдэг. Энэ нь дэлхий дээрх 2000 ямаа тутмын нэг л хөх саарал өнгөтэй байдаг гэсэн үг юм. Ховд аймаг хөх саарал өнгийн ноолуур бэлтгэдэг.
3. Цайвар шаргал өнгө хамгийн элбэг байдаг. Монголын ямааны бараг 60 хувийг эзлэх энэ өнгө мөн бүх аймгаар тархсан байдаг. Дулаан, тансаг харагдах цайвар шаргал өнгө органик ноолуурын хамгийн тохиромжтой төлөөлөл юм.
4. Цагаан өнгө нийт Монгол ямааны 20 хүртэлх хувийг эзэлдэг ажээ. Тэдний ихэнх нь Монголын өмнөд бүс болох Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад байдаг.

ТЭМЭЭНИЙ НООС
Монгол орон жил тутам 1400 тонн түүхий тэмээний ноос боловсруулдаг. Тэмээний ноос дулаан тусгаарладаг чанар болон хувцас хийхэд ашиглагддаг бусад нэхмэл, хөвмөл материалуудын утастай харьцуулахад илүү эдэлгээ сайтай байдгаараа онцлогтой. Мөн тэмээний ноосны хамаг сайн чанаруудыг агуулсан ботгоны ноос нь хөнгөн, зөөлөн чанараараа гайхуулдаг бөгөөд нэг, хоёр настай ботгоны ноос дэлхий зах зээл дээр хамгийн үнэтэй байдаг. Тэмээний ноосонд эмчилгээний чанартай ланолин агуулагддаг. Энэ нь статик нөлөөлөлд орохгүй, тоос татахгүй бөгөөд цусны микро эргэлтийг сайжруулж, дулаацуулах чанартай. Тэмээний ноосны хуурай дулаан нь эмчилгээнд чанартай, нервийн үрэвсэл, мэдрэлийн судасны үрэвсэл, үе мөчний үрэвсэл болон шархираа өвчин намдаадаг гэгддэг. Тэмээний ноос нь чийг тусгаарлах ба утасны бүтэц нарийн тул агаар дамжуулдаг. Тэмээний ноосон хувцас өмсөх нь арьсыг чимчигнүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг.

Хүний нөөц

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
21 Jan 2015 Human Resources

АНКЕТ татах
АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ
I үе шат
Анкет бөглөх
(Та вебсайтнаас, эсвэл Компани дээр ирж бөглөнө.
II үе шат
Эхний шатны ярилцлага
(Хүний Нөөцийн ажилтан Тантай эхний ярилцлагыг хийх, асуудал шийдэх чадварын тест авах
III үе шат
Дэлгэрэнгүй (Мэргэжлийн ) ярилцлага
IV үе шат
Шийдвэр гаргалт
(Таныг тэнцсэн эсэхийг шууд болон утсаар мэдэгдэх болно.)
Чойрхайрхан компанийн ноос ноолуурын үйлдвэрийн 360 Виртуал тур
360 Virtual tour

Холбоо барих

info@choirkhairkhan.mn

976-75752992

Говьсүмбэр аймаг, Баянтал сум 1-р баг
Ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн байр